1 Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск хот байхаа больж, Эвдэрсэн нуранги болно.
1 Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж, эвдэрсэн нуранги болно.
Нэгэн зөн. Хадрахын нутгийн эсрэг, Дамаск дээр буун үлдсэн ЭЗЭНий үг. (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН өөд хандана).
Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.
мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.
Иймээс Би Самарийг хээр тал дахь сүйрлийн овоо, Усан үзмийн төгөл суулгах газар болгоод, Чулууг нь хөндийд асгаж, Суурийг нь ил гаргана.
ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
Учир нь Арамын тэргүүн нь Дамаск, Дамаскийн тэргүүн нь Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)
Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,
Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.
Чи сонсоогүй юм уу? Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж, Эрт цагт үүнийг хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгохыг Одоо Би биелэл болголоо.
Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.
Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.
Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.
Кално нь Кархемиш шиг Хамат нь Арпад шиг Самари нь Дамаск шиг биш үү?
Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.
Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн —Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.
Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.
Ассирийн хаан түүнийг сонссон бөгөөд Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлээд, Резинийг алж мөн хүмүүсийг нь Кир уруу цөлжээ.
Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв.
Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид арамчуудаас хорин хоёр мянгыг цохив.
Зобад харьяалагдах хүмүүсийг Давид устгасны дараа Резон хүмүүс цуглуулж дээрэмчдийн бүлгийн толгойлогч болжээ. Тэд Дамаскт очиж суурьшаад, Дамаскийг хаад лугаа адил захирч байв.
Бас тэндээс булааж авсан бүхнээ хотын төв талбайд цуглуулаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болгон шатаа. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч баригдах ёсгүй.
Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.