Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 16:8 - Ариун Библи 2013

8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав. Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж, Далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг Үндэстнүүдийн эзэд дэвслэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав. Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж, далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.

Gade chapit la Kopi




Исаиа 16:8
13 Referans Kwoze  

Хешбон, Елеале мөн уйлж, Дуу нь Иахаз хүртэл сонсогдоно. Тиймээс Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан Аминыхаа төлөө чичирнэ.


Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан бөгөөд барьсан хотууддаа өөр нэрс өгөв.


Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно! Мөчрүүд чинь тэнгис даван сунаж, Иазерын тэнгист хүрэв. Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд, Усан үзмийн ургац дээр чинь буув.


Шинэ дарс хатаж, Усан үзмийн мод нь гандана. Наргианч зүрхтэй бүх хүн санаа алдана.


Тиймээс Би Иазер уйлах лугаа адил, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө, Елеале! Зуны жимсний чинь дээр, Хөсөр унасан ургацын чинь дээр хадах уухайн төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, Зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч Олон үндэстнийг тасчин устгах нь Зүрхэн дэх зорилго нь юм.


Өө, Гилбоагийн уулс аа, Та нарын дээр шүүдэр бүү унаг, бороо бүү орог. Талбай дүүрэн анхны үр жимсэн өргөл ч бүү байг. Учир нь тэнд баатруудын бамбай бузартан Саулын бамбай эс тослогдов.


Тэдний нутаг дэвсгэр нь Иазер, Гилеадын бүх хот, мөн Раббагийн эсрэг тал дахь Ароерыг хүртэл Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,


Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,


Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон


Иазерыг тагнахаар Мосе хүн илгээсэн ба тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.


Атрот-шофан, Иазер, Иогбеха,


Swiv nou:

Piblisite


Piblisite