Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 15:2 - Ариун Библи 2013

2 Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.

Gade chapit la Kopi




Исаиа 15:2
34 Referans Kwoze  

Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.


Тэд толгойгоо халзалж хусах, сахлынхаа үзүүрийг тайрах, бие махбод дээрээ аливаа зүсэлт хийх ёсгүй.


Дибонд оршин суугч охин оо, Алдраасаа буун ирж, Хатаж хагарсан газар дээр суу. Учир нь Моабыг устгагч нь Чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.


Анхилуун сүрчиг нь өмхий ус, Бүс нь олс, гоёмсог зассан үс нь халцарсан хуйх, Сайхан хувцас нь тааран өмсгөл болж Үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.


Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,


Бид тэднийг харваж, Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв. Бид Медебагийн зэргэлдээх Нофаг хүртэл тэднийг бут ниргэв” гэсэн байдаг.


Тэд өөрсдийгөө таараар ороон айдас жихүүдэс тэднийг нөмөрнө. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.


Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно, Бүх Моабын төлөө Би хашхирах болно. Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.


Газ нь халзан болов. Ашкелон сүйрэв. Тэдний хөндийн үлдэгсэд ээ, Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань “Таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйлаач” гэж дуудсан боловч


Ариун шүтээндээ залбирахаар Моаб өндөрлөгт гарч ирэвч, тэр нь ямар ч тус болохгүй.


Тиймээс Моаб Моабын төлөө орилно. Хүн бүр орилно. Чи Кир-харасетийн үзмийн боовны төлөө Бүрмөсөн цочирдон гашуудна.


Тэд гудамжиндаа таар углацгааж, Дээвэр болон талбай дээрээ бүгд орилолдож, Нулимс унагана.


Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров.


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:


Та нар Бурхан ЭЗЭНийхээ хүүхдүүд юм. Талийгаачийн улмаас өөрийгөө бүү зүс бас магнайгаа бүү халзал.


Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан бөгөөд барьсан хотууддаа өөр нэрс өгөв.


Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон


Хэрэв эрэгтэй хүний толгойн үс унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой.


Учир нь Хешбоноос гал, Сихоны хотоос галын дөл гарчээ. Тэр нь Моабын Аарыг, Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.


Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав.


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.


Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд бурхдадаа утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чиний төлөө тэд халзан болцгоож, таар ороон Чиний төлөө зүрхнээсээ эмгэнэж Гашуудан уйлах болно.


Хүний хүү чи, эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Уйл. “Хаа-х, тэр өдрийг!”


Тэгээд Би баяр наадмуудыг чинь гаслаан, Бүх дууг чинь гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, Толгой бүрийг халзална. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гаслах үе мэт болгож, Төгсгөл нь гашуун өдөр мэт байна.


Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, сахлыг нь хусаад, хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав.


“Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite