Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 15:1 - Ариун Библи 2013

1 Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.

Gade chapit la Kopi




Исаиа 15:1
20 Referans Kwoze  

Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Учир нь Хешбоноос гал, Сихоны хотоос галын дөл гарчээ. Тэр нь Моабын Аарыг, Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Тиймээс дотор бие минь Моабын төлөө, Дотор минь Кир-хересийн төлөө Босоо ятга мэт дэлсэнэ.


Тиймээс Моаб Моабын төлөө орилно. Хүн бүр орилно. Чи Кир-харасетийн үзмийн боовны төлөө Бүрмөсөн цочирдон гашуудна.


Ахаз хааны өөд болсон жил энэ зөн ирлээ.


Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр газар нутгийн сайн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид тэр газрыг бүслэн цохив.


“Чи өнөөдөр Моабын хил Аарыг давах болно.


Тэгэхэд ЭЗЭН надад “Моабынхныг бүү түгшээ, тэднийг дайнд бүү өдөө, Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би Аарыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.


Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэр нураан доош хаяж, Шороонд хүртэл нь түүнийг газарт хаяна.


Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү түгшээ, тэднийг битгий өдөө, Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.


Бид Моабын бардам, хэт бардам, Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Хоосон сайрхал нь хуурамч юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite