Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 14:2 - Ариун Библи 2013

2 Ард түмэн тэднийг авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт, зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдаа тэд захирах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.

Gade chapit la Kopi




Исаиа 14:2
34 Referans Kwoze  

Харь хүмүүс босож, Та нарын сүргийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид чинь болцгооно.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Тиймээс чамайг залгигч бүхэн залгигдах болно. Бүх дайсан чинь, тэдний хүн нэгбүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд Чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Тийм ээ, тэд таашаасан нь Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм.


Өндөр нуруутай, цайвар арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.


Та өндөрт гарч, олзолсон олзлолоо дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан, Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.


Тиймээс “Өндөрт дээш гарахдаа, Тэрээр олзлолыг олзолж хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг.


Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил.


Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог.


Тэдний зарц шивэгчингүүдээс гадна тэд долоон мянга гурван зуун гучин долуул байв. Мөн тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв.


Харин тэр зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд зарц нарыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл,


“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, Хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд Залуус нь албадлагын ажиллагсад болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн баялаг, Кушийн наймаа, Чацархаг хүмүүс сабечууд чам дээр ирж, чинийх болно. Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Учир нь чи өрнө ба дорно зүгт тэлж, Үр удам чинь үндэстнүүдийг эзлэн Эзгүйрсэн хотуудад нь суурьшина.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэд хээрээс мод авахгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Дээрэмдсэн юмсыг нь тэд дээрэмдэж, тоносон хүмүүсийн олзыг нь тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


Мөн хөвгүүд, охидыг чинь Иудагийн хөвгүүдийн гарт Би зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлджээ.


Гэвч Сион уулан дээр аврал оршиж, Энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгийг эзэмшихэд


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


Та нарын эргэн тойрны үндэстнүүдээс чиний авах зарц хийгээд шивэгчний хувьд чи тэднээс зарц болон шивэгчин худалдан авч болно.


Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, Үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ.


ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”


Swiv nou:

Piblisite


Piblisite