Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:2 - Ариун Библи 2013

2 Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!

Gade chapit la Kopi




Исаиа 13:2
15 Referans Kwoze  

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, Газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


“Бүхий л дэлхийг устгадаг Устгагч уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, Чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн Чамайг шатсан уул болгоно.


Тэр өнөөдөр Нобт буудаллан Сион охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.


Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!


ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Үнэний төлөө өргүүлэхээр Өөрөөс тань эмээдэг хүмүүст Тугийг Та өгсөн. Села


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд Агуу их үндэстэн болон олон хаад Дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.


Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө. Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, Хүмүүсийг отуул! Учир нь Вавилоны оршин суугчдын талаар ЭЗЭН айлдсанаа зорьж, биелүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite