Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:13 - Ариун Библи 2013

13 Би тэнгэрийг донсолгоно. Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 13:13
27 Referans Kwoze  

ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр, газар доргино. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болой.


Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Замаар өнгөрөгч та бүгдэд Энэ юу ч биш гэж үү? Дүрэлзэх хилэнгийнхээ өдөр ЭЗЭН надад учруулж энэлгэсэн Тэр шаналал шиг шаналал байна уу? Хараач, үзээч.


Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө.


Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.


Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, Баганануудыг нь ганхуулдаг.


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.


Таны шатаж буй хилэн Дээгүүр минь өнгөрсөн. Таны аймшгууд намайг устгасан.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, Хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН, Канааны цайзуудыг Эвдэх тушаал буулгав.


Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, Дэлхийн сууриуд ганхаж байна.


Газар бутран эвдэрч, Газар хагарч, газар хүчтэй ганхана.


Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи, Цөлөөс аймшигт газраас ирнэ.


Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Вавилоны эсрэг Леб-камаин оршин суугчдын эсрэг Устгагчийн сүнсийг босгох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite