Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 13:11 - Ариун Библи 2013

11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.

Gade chapit la Kopi




Исаиа 13:11
30 Referans Kwoze  

Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.


Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусаа илчлэн Алагдагсдыг дахин далдлахгүй.


Эцгүүдийнх нь хилэнцээс болж Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн! Тэд босож, газрыг эзэмшиж, Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй.


Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө.


Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.


Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Тийм ээ, бардам хүн бүрийг хараад, түүнийг номхруулаач. Гэм буруутныг доош дэвслээч.


ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг.


ЭЗЭН буруутын таягийг, Захирагчдын очирт таягийг хугалжээ.


Гэвч түг түмдийн ЭЗЭН Өөрийгөө чихэнд минь илчлээд “Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй” гэж түг түмдийн БУРХАН Эзэн айлдав.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.


Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, Дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.


Ийм учраас хүчирхэг ард түмэн Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас эмээнэ.


Гэвч гэнэт нэгэн агшинд л Чиний үй түмэн дайсан Нарийн тоос мэт болж, Үй олон харгис хүн Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Учир нь харгислагчдын төгсгөл ирж, Элэглэгчид алга болж, Ёс бусыг үйлдэхийг санаархагч Бүгд таслагдана.


Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”


Бид Моабын бардам зангийн талаар сонссон. Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг.


Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.


Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол Буруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.


Гантай газрын халуун лугаа адил билээ. Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгах мэт Та харийнхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Swiv nou:

Piblisite


Piblisite