Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 11:6 - Ариун Библи 2013

6 Чоно хургатай хамт амьдран, Ирвэс ишигтэй хамт хэвтэж, Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж Бяцхан хүү тэднийг удирдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана.

Gade chapit la Kopi




Исаиа 11:6
15 Referans Kwoze  

Чоно хургатай хамт бэлчин арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Бүх ариун ууланд минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.


Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.


Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж, Хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.


Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite