Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 11:3 - Ариун Библи 2013

3 Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд. Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй, Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 11:3
20 Referans Kwoze  

Гаднах төрхөөр нь бүү шүү, харин шударга шүүлтээр шүү гэж айлдав.


Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.


Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.


ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна.


Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.


Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно


Тиймээс Таны ард түмнийг засаглахын тулд ухааран ойлгох зүрх, сайн мууг ялгаж салгах ухааныг Өөрийн зарцдаа өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах билээ? гэв.


Тэгээд шивэгчин тань “Эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурханы тэнгэрэлч мэт, сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.


Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.


Учир нь хоолыг тагнай амталдгийн адил үгсийг чих шалгадаг юм.


Ам хоолоо амталдгийн адил Чих үгийг нягталдаг бус уу?


Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.


Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү ноёд минь Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой.»


Олон ард түмний хоорондохыг Тэр шүүж, Хүчирхэг, холын үндэстнүүдийн дунд шийдвэр гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, Жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Тэгэхэд хаан эмэгтэйд —Гэртээ харь. Чиний талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite