Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 11:10 - Ариун Библи 2013

10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.

Gade chapit la Kopi




Исаиа 11:10
46 Referans Kwoze  

Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой гэжээ.


Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.


Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа.


Түүний нэрд харийнхан найдах болно.»


Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно.


Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.


Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв.


“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.


Ингэхээр Түүний амралтад орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс эмээцгээе.


Иймээс Бурханы энэхүү аврал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн.


Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.


Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна.


Өрнө зүгт тэд ЭЗЭНий нэрээс Наран ургах зүгт алдраас нь эмээнэ. Урсгал мэт дайсан ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.


Тэр тэдэнд “Энд амралт байна. Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн. Энд тайван байна” гэсэн боловч Тэд сонсохгүй байх юм.


Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Бишрэлтнүүдийг алдар дотор баясуул. Орон дотор нь ч тэднийг баясгалантайгаар дуулуул.


Сэтгэл минь ээ, эргээд амрагтун. Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр байсан.


Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм.


ЭЗЭН ингэж айлдаж байна. Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.


Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад


Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.


Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм” хэмээн хэл гэв.


Боаз Обедыг, Обед Иессийг төрүүлжээ.


Тэд хаанчлалын тань жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлэх нь


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite