Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:26 - Ариун Библи 2013

26 Түг түмдийн ЭЗЭН, Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэрээр Египетэд хийсэн шигээ таягаа далайн дээгүүр сунгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.

Gade chapit la Kopi




Исаиа 10:26
21 Referans Kwoze  

Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ.


Тэд мидианчуудыг нэхэн хөөж байхдаа Мидианы хоёр ноён Ореб болон Зеебийг олзолж, Оребыг Оребын хадан хавцалд, Зеебийг Зеебийн усан үзмийн шахуурга дээр алаад тэдний толгойг Иорданы нөгөө талд буй Гидеонд авчрав.


Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.


Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.


Израильчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.


Иймд түг түмдийн БУРХАН Эзэн ийн айлдаж байна. —Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.


Язгууртнуудыг нь Ореб Зееб нар шиг, Бүх ноёдыг нь Зеба Залмунна хоёр шиг болгооч.


Бурхан минь, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч!


Тэрээр шийдмээр цохиход, Ассири ЭЗЭНий дуу хоолойд бяц цохигдоно.


Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму.


ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ.


Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аялгуунд байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite