Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:18 - Ариун Библи 2013

18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, Үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно.

Gade chapit la Kopi




Исаиа 10:18
10 Referans Kwoze  

Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Тэндхийн өндөр хуш, шилмэл майлс моддыг би тас цавчлаа. Түүний хамгийн алс хязгаар, хамгийн өтгөн ойд би нэвтрэн орлоо.


Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.


Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Ойд мөндөр орж Хот доош шигдэх болно.


Чи зарц нараараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, Шилмэл майлс моддыг тас цавчлаа. Би хамгийн өндөр оргил, Хамгийн өтгөн ойд нь хүрч очлоо.


Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.


Swiv nou:

Piblisite


Piblisite