Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:16 - Ариун Библи 2013

16 Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, Сүр жавхлангийнх нь дор Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.

Gade chapit la Kopi




Исаиа 10:16
25 Referans Kwoze  

ЭЗЭН тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанжингууд ба түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутагтаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед төрсөн хөвгүүд нь түүнийг тэнд илдээр алжээ.


Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв.


Иймээс Тэр хүсэж шаардсаныг нь өгсөн боловч Тэдний аманд эцээх өвчнийг илгээсэн.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.


—Тэр өдөр, Иаковын цог жавхлан ч буурч, Тарган бие нь туранхай болно.


Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, Үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно.


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.


Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, Баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.


Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.


Бурханы уур хилэн тэдний дээр ирж, Тэднээс хамгийн тарганыг нь алсан бөгөөд Израилийн шилдэг эрчүүдийг цохиж унагасан.


Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


«Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.»


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд бүрэн хүчтэй, олон байвч, Тэд таслагдаж, өнгөрөн одох болно. Би та нарыг зовоож байвч Цаашид та нарыг Би зовоохгүй.


Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.


Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Та нар «Бид хүчирхэг дайчид, Тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж Яаж хэлж чадна вэ?


түг түмдийн ЭЗЭНий үг надад ирж —


Swiv nou:

Piblisite


Piblisite