Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:14 - Ариун Библи 2013

14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт гар минь хүрч, Орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил Би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн жиргэх нэгэн алга” гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч, орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.

Gade chapit la Kopi




Исаиа 10:14
14 Referans Kwoze  

Баялаг минь агуу учраас мөн гар минь ихийг хурааснаас болж би баярладаг байсан бол,


Мөнгийг олзол, алтыг олзол. Төрөл бүрийн эрдэнийн зүйлсийн бялхалд Хэмжээ хязгаар гэж ер алга.


Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.


Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх. Алдрын өмнө даруу дорд байдал.


Тасралтгүй цохих уураараа Ард түмнүүдийг цохиж, Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ Үндэстнүүдийг захирав.


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв.


Би болоод миний эцэг өвгөд, өөр газар нутгийн ард түмнийг яасныг та нар мэдэхгүй гэж үү? Тэдгээр үндэстнүүдийн бурхад миний гараас газар нутгаа аварч чадсан гэж үү?


Би малтаж, ус ууж, Хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite