Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 10:13 - Ариун Библи 2013

13 Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр бас мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, Эд баялгийг нь дээрэмдэн, Сэнтийд залрагчдыг Хүчит нэгэн мэт түлхэн унагав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, тэдний эд баялгийг дээрэмдэн, хүчит хүний адилаар сэнтийд залрагчдыг түлхэн унагав.

Gade chapit la Kopi




Исаиа 10:13
31 Referans Kwoze  

Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


“Миний чадал, миний гарын хүч тэнхээ энэ хөрөнгө чинээг надад бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй.


Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, Загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь тэдний олз омог нь Эдгээр юмсаар арвин бөгөөд Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.


“Бид өөрсдийн хүчээр Карнаимыг авсан биш үү? гэж Ло-дебарт та нар баясдаг.


Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.


яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Египетийн хаан Фараон, Харагтун, Би чиний эсрэг байна. Чи голуудынхаа дунд хэвтээд, “Миний гол минийх. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.


Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.


Аммоны хөвгүүдэд өгүүл. “Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Ариун газар минь бузарлагдан Израилийн газар эзгүйрч, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг “ха ха” хэмээсэн.


Учир нь тэр ингэж хэлж байна. “Жанжингууд минь бүгдээрээ хаад бус уу?


Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.


Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс.


Ингээд Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.


Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


Тэгээд Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефарваимаас хүмүүсийг Ассирийн хаан авчран Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө ба алтыг Ахаз авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Египет нь Нил мэт, Ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм. Тэрээр “Би босож, нутгийг бүрхэнэ. Би хот болон оршин суугчдыг нь заавал устгана” гэх юм.


Та нар «Бид хүчирхэг дайчид, Тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж Яаж хэлж чадна вэ?


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ» гэв.


Бүгдээрээ түүний эсрэг ёгт үг, шог дуун таавар гаргаад «Өөрийн бус юмыг өсгөж, Өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхий еэ! Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?


ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий.


Баян хүн өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг бол Ухаантай ядуу хүн түүнийг илчилнэ.


Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, Бодолдоо ухаалаг байгчид хөөрхий еэ!


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Тэр хүмүүс салхи мэт хийсэн, өнгөрч одно. Харин өөрсдийн хүч чадалаа Өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд Гэм буруутайд тооцогдоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite