Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:7 - Ариун Библи 2013

7 Газар нутаг чинь эзгүйрч, галд хотууд чинь шатаж, Газар шороог чинь та нарын нүүрэн дээр гадаадынхан залгижээ. Гаднынхны сүйтгэл хоосолжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол.

Gade chapit la Kopi




Исаиа 1:7
37 Referans Kwoze  

Харийнхан уруу өв маань эргэж, Гаднынхан орон гэрүүдэд маань очжээ.


Та нарын дунд байгаа ирмэл хүн чамаас дээшилж, улам улам дэвшиж, чи улам улам буурна.


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


Гаднынхан хүч чадлыг нь цөлмөх боловч Тэрээр үүнийг мэддэггүй. Мөн үсэн дээр нь ов тов буурал орсон ч Тэрээр үүнийг мэддэггүй.


Би Нилийн сувгуудыг хатаан Муу хүмүүсийн гарт уг нутгийг худалдана. Би гаднынхны гараар тэр нутгийг Тэндэх хамаг юмыг эзгүйрүүлнэ. ЭЗЭН Би айлдлаа»


Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.


Учир нь салхийг тарьдаг тэд Шуурга хурааж авдаг. Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана. Хэрэв гаргах болвол Гаднынхан түүнийг нь залгина.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, Эс тэгвэл Би чамаас хөндийрөн, Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”


Залуу арслангууд түүн уруу архирч, чангаар архирчээ. Тэд газар нутгийг нь зэлүүд хоосон болгожээ. Хотууд нь оршин суугчидгүй болж галаар устгагдав.


Едомын урсгалууд нь давирхай болж, Хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд Газар нь шатаж буй давирхай болно.


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, Баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.


Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.


Дарамт, арчаагүйдэл, уй гашуугаар Тэд цөөрч, доройтсон үед нь


Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Та нарыг дайсныхаа нутагт байх зуур, эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг Амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, Амралт нөхөн авах болно.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Өөрт нь байгаа бүхнийг зээлдүүлэгч хүнд олзлуулж, Хүч хөдөлмөрийг нь хөндлөнгийнхөнд тонуулаач!


Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг, Өргөст хэмхийн талбай дахь шовгор юмуу Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ


Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэрсэлжээ.


Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.


Учир нь балгас болон хоосорсон газрууд, Сөнөсөн нутаг чинь оршин суухад хэтэрхий давчдаж, Чамайг залгигчид холдоно.


Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж, Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч Би чамайг мөнхийн бахархал, Үеэс үед баяр хөөр болгоно.


ЭЗЭН баруун мутраараа, Хүчит гараараа тангараглав. “Би үр тариаг чинь дахин Дайснуудад чинь хоол болгон өгөхгүй. Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг гаднынхан уухгүй.


Ариун хотууд тань зэлүүд, Сион ч зэлүүд Иерусалим ч эзгүй боллоо.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”


Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон.


Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний хотон дунд хуарангаа барьж, сууцаа босгон үр жимсийг чинь идэж, сүүг чинь уух болно.


Танай нутгийн хотуудыг Би тастаж, Бүх бэхлэлтийг чинь нураах болно.


Тиймээс Би чамайг өвчлүүлнэ, цохиж унагана, Нүглийн чинь төлөө чамайг Би хоосруулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite