Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:31 - Ариун Библи 2013

31 Хүчтэн нь өмхөрсөн мод, Үйлс нь оч адил болно. Тэд хоёул хамт шатах агаад Түүнийг нь унтраах хэн ч үгүй болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 1:31
25 Referans Kwoze  

“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Хүчтэнүүдийн дундах хүчтэн нь Үхэгсдийн орны дундаас тэр улс ба туслагчдынх нь тухай “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна” гэж ярина.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.


Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно.


Гал ноцоож, Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун, Бүгдээрээ галынхаа гэрэлд, Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун. Мутраас минь авах зүйл чинь энэ билээ. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.


Тэрээр тэрэг ба морьд, Их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг. (Тэд хамтдаа хэвтээд, дахин босохгүй. Тэд зулын гол мэт унтарч замхарна.)


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Надад хилэн байхгүй. Сундуу бут, өргөст бутыг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав.


Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны


Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.


Та нар өвснөөс хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.


“Гахайн мах, жигшүүрт юмс ба хулгана иддэг бөгөөд Голдоо буй нэгнийг дагаж, Цэцэрлэгт очихоор өөрсдийгөө ариусган цэвэршигсэд бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Өглөө бүр шударга ёсыг үйлд, Үйлсийн чинь муугаас болж Уур хилэн минь гал мэт гарч, Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»


Swiv nou:

Piblisite


Piblisite