Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:24 - Ариун Библи 2013

24 Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж, Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.

Gade chapit la Kopi




Исаиа 1:24
22 Referans Kwoze  

Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн Хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч, Чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.


ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна.


Би бас алга хавсарч, хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.»


Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, хардалт минь чамаас салж, Би цаашид уурлахгүй тайтгарна.


Ийнхүү уур минь гүйцэж, Би тэднээр хилэнгээ хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би зүтгэл дотроо айлдсаныг Намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно.


Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу лимбийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна.


ЭЗЭНд тэрээр хэрхэн тангараглан Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлсан билээ дээ!


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа! Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, Дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.


Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би Өшөөгөө авахгүй гэж үү?”


Дуулгаваргүй үндэстнүүдээс Би Уур хилэнгээр өшөө авна.”


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Swiv nou:

Piblisite


Piblisite