Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:2 - Ариун Библи 2013

2 Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.

Gade chapit la Kopi




Исаиа 1:2
37 Referans Kwoze  

Тэнгэр сонсог, би ярья! Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг.


Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,


Сонсогтун, ард түмэн бүгд ээ, Сонордогтун, дэлхий хийгээд түүнийг дүүргэгчид ээ! Эзэн ариун сүмээсээ, Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчлэгч байг.


Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.


Тэрээр ард түмнээ шүүхийн тулд Тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж


“Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг.


Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь, Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.


Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.


Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу Төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд Хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.


Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав.


Учир нь тэд тэрслүү ард түмэн, Хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.


“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол ууган хүү минь юм”


Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.


Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.


Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ.


Бүх хүмүүс ээ, сонс. Ертөнц дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавь.


Израилийн хөвгүүд ээ, Урван тэрсэлсэн та нар Түүн уруугаа буцагтун!


Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун! Ард түмнүүд ээ, чагнагтун! Газар ба түүнийг дүүргэгч бүхэн, Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!


Абрахам биднийг үл мэдэн, Израиль биднийг танихгүй байвч Та Эцэг маань билээ. Аяа ЭЗЭН, Та Эцэг маань билээ. Эртнээс Таны нэр бол Аврагч.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно.” Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул Тан уруу бид ирдэг.


Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тогоогоо тавь, тогоогоо тавь, Бас дотор нь ус хий.


Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг түлхэж хаяад, ЭЗЭНий замаар явсангүй.


ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite