Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:18 - Ариун Библи 2013

18 “Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 “Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.

Gade chapit la Kopi




Исаиа 1:18
23 Referans Kwoze  

Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт, Нүглийг чинь үүл мэт арчин хаяв. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.


Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно. Намайг угаагаач, Би цаснаас цагаан болно.


“Хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Нотолгоогоо авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.


“Эргийн орнууд аа. Миний өмнө чимээгүй бай. Ард түмнүүд хүчээ шинэчлээд, Урагшлан ирж ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.


Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм.


Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.


Тиймээс та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөвт үйлсээр би ЭЗЭНий өмнө та нарыг шүүхийн тулд одоо энд зогсогтун.


Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?


Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик аягүйцэж —Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.


Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно.


Бид хоёрын аль алин дээр гараа тавих Шүүгч гэж бидний дунд үгүй.


Намайг зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Хамтдаа зогсоцгооё. Ямар хүн Надтай заргалдах вэ? Тэр дэргэд минь ирэг.


Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.


Харин буруут нь үйлдсэн гэм буруугаасаа эргэж, шударга зөвийг үйлдэх аваас тэрээр амь амьдралаа аварна.


Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсахгүй. Тэрээр шударга зөвийг үйлдсэн. Тэр заавал амьд үлдэнэ.


Гэм нүглээс минь нүүрээ буруулж, Хилэнц бүхнийг минь арилгаач.


Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, Хүмүүсийг шүүхээр зогслоо.


Swiv nou:

Piblisite


Piblisite