Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 1:10 - Ариун Библи 2013

10 Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун.

Gade chapit la Kopi




Исаиа 1:10
21 Referans Kwoze  

Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.


Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй.


“Израилийн хөвгүүд ээ, Миний хувьд та нар Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, Филистчүүдийг Кафтораас, Арамчуудыг Кирээс авчраагүй гэж үү?


Өдгөө эгч чинь охидынхоо хамт чиний зүүн гарт амьдарч буй Самари юм. Охин дүү чинь охидынхоо хамт чиний баруун гарт амьдарч буй Содом юм.


Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд Аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод Худал хуурмагаар алхах явдал билээ. Тэд мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн ч бузар муугаасаа эргэсэнгүй. Надад тэд бүгд Содом мэт Оршин суугчид нь Гоморра мэт болов.


Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!


Усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос, Гоморрагийн талбайгаас гарсан юм. Тэдний усан үзэм нь хорын үзэм, хонгорцог нь гашуун юм.


Исаиа «Хэрэв түг түмдийн Эзэн амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.


Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?


Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”


Тиймээс Иерусалим дахь Энэ ард түмнийг захирагч, шооч эрчүүд ээ. ЭЗЭНий үгийг сонсогтун!


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Содомын хүмүүсийн санаа ёрын муу тул ЭЗЭНий өмнөх нүгэл нь их байв.


Учир нь тэд тэрслүү ард түмэн, Хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.


Учир нь ЭЗЭН бол шүүгч маань, ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна.


Хүний хүү чи, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хэлэхдээ “ЭЗЭНий үгийг сонсогтун!


Тэгээд би тийнхүү хэлэв. “Сонсогтун, Иаковын тэргүүлэгч нар, Израилийн гэрийн захирагчид аа!, Шүүлтийг та нар мэдэх ёсгүй гэж үү?


Тиймээс янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Swiv nou:

Piblisite


Piblisite