6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, Баганануудыг нь ганхуулдаг.
6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч, баганануудыг нь ганхуулдаг.
Тэгэхэд Түүний дуу дэлхийг доргиосон. Харин эдүгээ Тэр “Би дахин нэг удаа зөвхөн дэлхийг бус, тэнгэрийг ч мөн сэгсэрнэ” гэж амласан.
гэж түг түмдийн ЭЗЭН ийн айлдав. “Тун удахгүй Би дахин нэг удаа тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсэрнэ.
Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.
Дэлхий болон тэнд оршин суугч Бүгд ганхана. Баганануудыг нь Би Бат тогтоожээ. Села
ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.
Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.
Дэлхий, Эзэний өмнө, Иаковын Бурханы өмнө доргигтун.
Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.
Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.
Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.
Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.
Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.
Уулс аа, юунд та нар хуц мэт, Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?