29 Би шийтгэгдэнэ, Тэгэхээр дэмий зүтгэж яах юм?
29 Би хорон муу гэж тооцогдсон, тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?
“Би гэмгүй. Уур хилэн нь надаас үнэхээр зайлжээ” гэж чи хэлсэн. Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй” гэсний чинь төлөө Би чамайг шүүх болно.
Үнэндээ би зүрхээ Дэмий л зэмгүй цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа.
ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.
Харагтун, санаа бодлуудыг чинь болон намайг буруутгах гэсэн явуулгыг чинь би мэднэ.
Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн Таны мутраас мултрах аврал алга.
Би Бурханд “Намайг бүү буруушаагаач. Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
Энэ бүгд нэг бус уу. Иймээс би “Тэрээр өөлөх өөгүйг ч, гэм буруутанг ч устгадаг” гэж хэлдэг.
Би хэдий зөвт ч гэсэн Миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр өөлөх өөгүй ч Тэр намайг буруутай гэж тунхаглах болно.
Харагтун, Тэр л миний эсрэг далим олж, Хөөрхий намайг дайснаа гэж тооцдог.