Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 9:24 - Ариун Библи 2013

24 Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?

Gade chapit la Kopi




Иов 9:24
24 Referans Kwoze  

Гарынхаа хүч хөдөлмөрийг нухчин хэрэгсэхгүй болгож, Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Хур үзээгүй нутгийн газар нь хагарав. Ичгүүрт орсон тариачид толгойгоо бас бүтээцгээв.


Энэ амьдралд хувиа хүртсэн ертөнцийн хүмүүсээс, ЭЗЭН, Та мутраараа авраач. Тэдний хэвлийг Та Эрдэнэсээрээ дүүргэдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж, Өв хөрөнгө, өөрсдийн баялгуудыг Нялх хүүхдүүддээ үлдээдэг юм.


Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.


Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваас хэн намайг худалч гэж нотлон хэн миний үгсийг хоосон болгохыг харуулах вэ? гэв.


Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт зөнд нь орхиж, Гэм буруутнуудын гарт тушаав.


Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, Шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.


Тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд, Естерийн налан хажуулдсан буйдан дээр Хаман унасан байлаа. Тэгээд хаан —Миний өргөөнд, тэр бүр намайг байхад хатныг хүчирхийлэх нь үү? гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хаманы нүүрийг бүтээв.


Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.


Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Миний хүү, миний хүү! гэж орилон хашхирч байв.


Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав.


Харагтун, би “Хүчирхийлэл!” гэж ориловч Ямар ч хариу үгүй. Би чангаар дуудавч, Ямар ч шударга ёс алга.


Гэвч газар дэлхий чадалтай хүнд харьяалагддаг бөгөөд алдар хүндтэй хүн энд оршин суудаг.


Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн амь гол хашхирч байна. Гэсэн ч Бурхан үүнд анхаарал тавьдаггүй.


Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!


Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite