Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 9:20 - Ариун Библи 2013

20 Би хэдий зөвт ч гэсэн Миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр өөлөх өөгүй ч Тэр намайг буруутай гэж тунхаглах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Би хэдий зөвт ч гэсэн миний ам намайг буруутгах болно. Би хэдийгээр буруугүй ч гэсэн Тэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.

Gade chapit la Kopi




Иов 9:20
24 Referans Kwoze  

“Иовын ярианд мэдлэг алга. Иовын үгст ухаарал алга.


Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой.


ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна.


Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Харин тэр өөрийгөө зөвтгөх гэж Есүст —Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Зальт зүрхтэн үл дэвжих Мэхлэгч хэлтэн гай зовлонд унах.


Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй. Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.


Зарцаа шүүхээр бүү ирээч. Учир нь Таны мэлмийд амьд хэн нь ч зөвт бус билээ.


ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос, Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?


Амаа юунд утгагүй хоосноор нээнэ вэ, Иов оо. Мэдлэггүйгээр үгсээ олшруулсаар байна, та гэв.


—Тийм байдаг гэдгийг би үнэхээр мэднэ. Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?


“Бурханы өмнө хүмүүн зөвт байж чадах уу? Бүтээгчийнхээ өмнө хүн гэгч цэвэр байж чадах уу?


Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.


Хэдийгээр би зөв байсан ч Хариулж чадахгүй байсан. Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх ёстой байж.


Би шийтгэгдэнэ, Тэгэхээр дэмий зүтгэж яах юм?


Би бүх өвчин зовлонгоосоо айдаг. Учир нь Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.


Хэрэв би бурууг үйлдсэн бол, би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол Толгойгоо өндийлгөж чадахгүй. Учир нь би ичгүүрээр дүүрсэн, Зовлон зүдүүрийг минь хараач.


Гэмт үйлдлүүд минь шуудай дотор лацдуулж, Хилэнцийг минь Та халхлаасай.


Swiv nou:

Piblisite


Piblisite