17 Учир нь Тэр намайг шуургаар довтолж, Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав.
17 Учир нь Тэр намайг шуургаар довтолж, шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
Намайг дахин дахин Тэр сэглэв. Дайчин мэт над уруу Тэр довтлов.
ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв.
Шүүлтийнхээ тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би гэмт үйлдэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэжээ.
Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.
Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм.
Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй.
Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна.
Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга Уур хилэнгээр гарчээ. Тэр нь буруутуудын толгой дээр хуйлран эргэлдэнэ.
Би шударга ёсыг хэмжих шугам болгон, Үнэн зөвийг төвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин Нууц газрыг усаар урсгана.
Хуй салхиараа тэднийг хөөж, Шуургаараа тэднийг сүрдүүлээч.
Таны хүрхрээнүүдийн дуунд Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг. Тийм ээ, ЭЗЭН Ливаны хуш модыг зомгол болгодог.
Таныг хүсэн хүлээгчдээс Хэн нь ч ичгүүр эс болно. Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно.
Салхиар намайг Та өргөн хийсгэж, Шуурганд намайг уруудуулнам.
Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөд Залбирал минь цэвэр билээ.
Амарлингуй байхад минь Тэр намайг хага цохиж, Хүзүүн дээрээс минь зууран авч, Намайг хэсэг болгон буталж, Тэр намайг байгаа болгожээ.
Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.
Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав.
Хэрэв би дуудаж, Тэр надад хариулсан бол Дуу хоолойг минь Тэр сонссон гэдэгт Би итгэж чадахгүй байх байсан.
Таны мутар надад хэлбэр дүрс оруулж, Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа Одоо эргээд Та намайг залгих гэж үү?
—Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!
Харагтун, Тэр л миний эсрэг далим олж, Хөөрхий намайг дайснаа гэж тооцдог.