13 Бурхан уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.
13 Бурхан Өөрийн уураа буцаахгүй. Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.
Та Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан. Та дайснуудаа хүчит мутраараа тараасан.
Тэр хүчээрээ далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.
Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу?
Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна. Тиймээс Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.
“Намайг мэдэгчдийн дунд Рахабыг болон Вавилоныг би дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”
Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.