13 Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Сүсэг бишрэлгүйчүүдийн найдвар мөхнө.
13 Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм. Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
Бурханыг мартдаг бүх үндэстэн, Гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.
Сүсэг бишрэлгүй нь Түүний өмнө үл ирэх тул Миний аврал энэ л болмуй.
Харин гэм буруутнуудын нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.
Зөвтийн найдвар нь баяр хөөр авчирдаг. Буруутын хүлээлт хоосон хоцордог.
Учир нь сүсэг бишрэлгүйн чуулал үргүй бөгөөд Хээл хахуулийн майхнуудыг гал шатаадаг юм.
Буруутууд үлдэхгүй сүйрч устана. Зөвтийн орон гэр нь бат зогсоно.
Бурханыг мартагч нар аа, ухаарагтун, Эс бөгөөс Би тасчин хаяна. Та нарыг аврах хүн үгүй.
Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх Сүсэг бишрэлгүйчүүдийн баясгалан хормынх гэдгийг?
Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчилж, тэдэнд мөргөвөөс та нар гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.
түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.
Иймд “Хүч чадал минь ч, ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч бас мөхөв” гэж би өчлөө.
Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч, Бүтээгч ЭЗЭНээ чи мартан Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс Чи өдөр бүр үргэлж айж байх уу? Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ?
Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”
Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад Түүний бүхий л санаа бодолд “Бурхан байдаггүй”.
Сүсэг бишрэлгүйчүүд Түүний эсрэг уур уцаар хураадаг. Тэрээр тэднийг хүлэх үед Тэд тусламж эрэн хашхирдаггүй.
Тэрээр майхныхаа хамгаалалтаас таслагдан Аюумшгийн хааны өмнө хүргэгддэг.
чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,
Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил.
чи өөрийгөө хичээ. Чамайг боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.
Тэр нь огтлогдоогүй ногооноороо байхдаа ч Алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
Гэм буруутан хараад унтууцна. Тэрээр шүдээ хавиран устаж үгүй болно. Гэм буруутнуудын шунал тийнхүү сөнөнө.
Буруутыг үхэхэд хүлээлт нь ор мөргүй болох. Хорон муугийн горьдлого нь ч тасрах.
Гэм буруутан нь тийм бус агаад Салхиар ялгагдан хаягдах Тарианы хальс мэт.