6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, Найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.
6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.
Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.
Найдвар минь тэгээд хаана байх вэ? Найдварыг минь хүн олж харах уу?
Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг.
Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах. Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олох.
Хүн амьсгалтай адил бөгөөд Өдрүүд нь улирч буй сүүдэр шиг билээ.
Миний хоногууд өнгөрөн одож, миний санаанууд, бүр зүрхний минь хүслүүд ч тасран үгүй болов.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.
Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.
Өдрүүд минь уртассан сүүдэр адил, Өвс шиг гандан хатаж байна, би.
Хэдхэн жил өнгөрөхөд л Эргэлтгүй замаар би явж одно.
Хар, Тэр намайг алах гэж байна. Надад найдвар алга. Гэсэн ч Түүний өмнө би Өөрийн замуудаа өмгөөлөх л болно.
Хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан, Тэдний хойноос би явах болно” гэжээ.
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
Чулуунуудыг ус элээж, Урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг.
Энэ нь Үхэгсдийн орон уруу доош унах уу? Эцэстээ бид хамтдаа шороо тоос болох уу?
Тэр намайг тал бүрд сүйтгэж, би өнгөрөв. тэрээр найдварыг минь мод мэт үндсээр нь сугалан хаяв.
Сүнс минь бачимдаж, өдрүүд минь гүйцэж, Булш л надад хэдийнээ бэлтгэгджээ.