Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 7:11 - Ариун Библи 2013

11 Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналалд би ярьж, Сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналал дотор би ярьж, сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.

Gade chapit la Kopi




Иов 7:11
20 Referans Kwoze  

Би зөвт байдлыг их чуулганд тунхаглав. ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхиагүйг Та мэднэ шүү дээ!


Амьдралаа би үзэн яднам. Гомдолоо би бүрэн гаргана. Сэтгэлийнхээ уй гашуу дотор би ярих болно.


Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв.


Үзэгтүн, сайны төлөө би Гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүйрлийн нүхнээс Та хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь Та нурууныхаа араар хаясан.


Тэрээр надад айлдан Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор Би юу хэлэхсэн билээ? Сэтгэлийнхээ гашуудлаас болж Би бүх он жилүүддээ төлөв даруу явна.


Өөр нэг нь сайныг огт амсалгүй, сэтгэлийн гашуундаа үхдэг.


Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Намайг ярилаа гээд өвчин минь багасахгүй, Намайг болилоо гэхэд үүнээс хэр их багасах вэ?


Өмнө минь дуугүй бай, өөрөө би ярья. Үүний дараа надад юу л болбол болог.


Хэрэв би бурууг үйлдсэн бол, би золгүй еэ! Хэрэв би шударга зөв бол Толгойгоо өндийлгөж чадахгүй. Учир нь би ичгүүрээр дүүрсэн, Зовлон зүдүүрийг минь хараач.


Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхад Та нар үгсийг буруутгах гэж байна уу?


Тэд —Бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс энэрлийг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бид харсан ч сонсоогүй тул тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав.


Дотор минь зүрх халуун оргиж, Гаслан дунд минь гал дүрэлзэв Тэгээд би хэлээрээ ярилаа.


Хэдийгээр би “Би гомдолоо мартаж, Гунигт төрхөө орхиж, хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч


—Өнөөдөр ч гэсэн гомдлол минь гашуун байна. Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.


Болгоомжтой бай, ёс бус уруу бүү эргэ. Учир нь чи үүнийг зовлон зүдүүрээс илүүгээр эрхэмлэсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite