Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 6:4 - Ариун Библи 2013

4 Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор орж Тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.

Gade chapit la Kopi




Иов 6:4
30 Referans Kwoze  

Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош даржээ.


Аймшиг хөнөөл над уруу эргэжээ. Алдар хүндийг минь салхи мэт мөшгөж байна. Дэвжил бадрал минь үүл мэт нүүн одов.


Хүмүүний сүнс өвчнөө тэсвэрлэх авч Хэн цөхөрсөн сүнсийг тэнхрүүлэх вэ?


Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.


Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа.


Учир нь Тэр намайг шуургаар довтолж, Шалтгаангүйгээр шархнуудыг минь олшруулав.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг.


Таны сумнууд Хааны дайснуудын зүрхэнд хурц. Ард түмнүүд Таны өмнө унана.


Учир нь Та тэднийг Нуруугаа харуулахад хүргэх болно Та тэдний нүүр өөд Сумаа онилон бэлэн болгоно.


Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.


Тэрээр бас Өөртөө үхлийн зэвсгүүдийг бэлтгэжээ Тэрээр сумаа галт сум болгомуй.


Учир нь Бурханаас ирдэг гай гамшиг надад аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чадахгүй байх байсан.


Өөрийнх нь нүд ялзралаа харж, тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг!


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”


Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд.


Тэрээр хорт могойн хорыг сорж, Хорт могойн хэл түүнийг ална.


Шүүлтийнхээ тухайд би худлаа хэлэх юм гэж үү? Би гэмт үйлдэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэжээ.


Тэр өнгөрөх бүрдээ Та нарыг барина. Өглөөнөөс өглөөд, Өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь Илт айдас байх болно” гэж айлдаж байна.


Дайсан мэт нумаа татжээ, Тэрээр Өстөн адил баруун мутраа тавин, Нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сион охины майханд Хилэн юугаа гал мэт цутгав.


Хэрэв би нүгэл үйлдсэн бол Юуг Танд би үйлдээ вэ? хүмүүний Харгалзагч аа! Юунд Та намайг Өөрийнхөө бай болгоо вэ? Яагаад би Танд дарамт болоо вэ?


Түүний хилэн намайг тасчин ангуучилж, Тэр над уруу шүдээ хавирав. Өстнүүд минь нүдээ хурцлав.


Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, Майхныг минь бүслэн буудаллав.


Таны хилэгнэлээс болж Биед минь эрүүл газар үгүй Нүглээс минь болж Ясанд минь амар үгүй.


Зовогч зүрх зовлонгоо мэдэх. Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах.


Тэрээр мутар юугаа өдөржин бас Миний эсрэг олонтаа эргүүлсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite