Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 6:10 - Ариун Библи 2013

10 Тэгвэл энэ нь надад тайтгарал болж, Хөнөөлт өвчиндөө ч би баярлахсан. Учир нь би Ариун Нэгэний үгсээс урваагүй юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөд би хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг. Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.

Gade chapit la Kopi




Иов 6:10
27 Referans Kwoze  

Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.


Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.


Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.


Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан Ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.


Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна.


Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.


Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж,


Теманаас Бурхан морилон ирж, Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин, Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.


Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байсан бус уу? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд Тэднийг тогтоон тавьсан.


Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй. Би дахин Ефраимыг сүйтгэхгүй. Учир нь Би хүн бус, Харин Бурхан юм. Би та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.


Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан.


Зөвтийн ам ухааныг хэлж Хэл нь зөвийг өгүүлдэг.


Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.


Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө. Түүний араас бүх хүн дагах агаад, Урд нь бас тоолшгүй олон нь алхалжээ.


Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?


Булш юугаа олвол, хөөрөн баярлах бус уу?


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.


Учир нь чи “Миний сургаал цэвэр бөгөөд би Бурханы нүдэнд цэвэр билээ” гэсэн.


Бурханы тайтгарууллууд болоод Зөөлнөөр чамд айлдсан үг нь ч Чамд чамлагдаж байгаа юм уу?


Түүний замаар хөл минь бат замнаж Түүний замыг би сахиж, хажуу тийш хазайсангүй.


Таны үг намайг сэргээсэн нь Миний зовлон зүдүүрийн дундах тайвшрал минь юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite