9 Тэрээр аугаа, ухааршгүй зүйлсийг болон Тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг.
9 Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болон тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.
Бурхан ЭЗЭН минь, Таны үйлдсэн олон гайхамшгууд Бидэнд хандсан Таны бодлууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч Тэд тоолшгүй олон.
Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд Тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!
Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг. Та бол Бурхан, Та ганцаараа.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Бурхан дуу хоолойгоороо гайхамшигтайгаар аянга буулгадаг Бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлддэг.
Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй.
Би тэдгээрийг тоолбол Тэд элсний ширхгээс ч даван гарна. Сэрэхдээ ч би Тантай хамт билээ.
“Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг Би хэн юм бэ?” Миний хувьд үл мэдэх Дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ,
Арслан мэт үүнийг өндийлгөвөл Та хариуд нь намайг агнаж, Та хүч чадалаа миний эсрэг дахин харуулах байсан.
Иов оо, үүнийг сонс. Ирж зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг, мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?
ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй.
Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ.
Харагтун, нүд минь бүхнийг харж, Чих минь сонсож, үүнийг ойлгосон юм.
Шатаалт ба идээн тахилыг Та эс таална. Та чихийг минь нээсэн Шатаалт тахил ба нүглийн тахилыг Та үл шаардана.