6 Золгүй явдал шорооноос гардаггүй, Зовлон гамшиг ч газраас ургадаггүй юм.
6 Золгүй явдал шорооноос гардаггүй, гай зовлон ч газраас ургадаггүй.
Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.
Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?
Тэд зөвхөн ярьж, Хоосон тангараглан гэрээ байгуулдаг. Тариан талбайн шан дахь хортой өвс адил Шүүлт нь тийн соёолно.
Сайн ба сайн бус нь Хамгийн Дээд Нэгэний амнаас л гардаг бус уу?
Учир нь бид Таны хилэнгээр шатаагдаж, Таны ууранд бид мэгдэн сандарсан.
Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?
Тэр нь нутгийнхаа замаар Бет-шемешийн зүг явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг. Харин эс явбал, биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.
Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”
Зөнгөөрөө ургасныг та нар бүү хураа, танагдаагүй усан үзмийн модны үзмийг ч бүү цуглуул. Газар Амралтын жилийг эдлэг.
Тэд худал хуурмагаар жирэмслэн Ёс бусыг төрүүлдэг бөгөөд Тэдний санаа бодол нь Заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.