26 Цагт нь хурааж юүжлээд үтрэмд аваачсан тариа мэт Сайхан өндөр наслаад булшиндаа чи орно.
26 Цагт нь хурааж юүжилсэн тариа адил чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.
Учир нь өдөр хоног чинь надаар уртсах. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх.
Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд авралаа үзүүлнэ.”
Чиний хувьд, чи урт наслаад, эцэг өвгөд уруугаа амар тайвнаар очиж, тавигдах болно.
ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах. Буруутын он жилүүд богиносох.
Абрахам сайхан өндөр насыг насалж гүйцээд эцсийн амьсгал хурааж нөгчив. Тэгээд тэр өөрийн хүмүүст нийлж,
Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ.
Үзэгтүн, энэ үнэн, бид шалгасан билээ. Сонсогтун, өөрөө ухагтун гэв.
Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно.
Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.