Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 5:19 - Ариун Библи 2013

19 Зургаан гайгаас Тэр чамайг аварч, Долоон хорлол чамд үл хүрнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч, долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.

Gade chapit la Kopi




Иов 5:19
16 Referans Kwoze  

Зөв шударгын зүдүүр их авч, ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.


Учир нь зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ. Буруут харин гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.


сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.


Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна.


Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна.


Тэгээд хаан тушааж, тэд Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан, Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг аврах болтугай гэв.


Бүх ясыг нь Тэрээр хамгаалан, Тэднээс нэг нь ч хугарна үгүй.


Та толгой дээгүүр маань Хүмүүсийг мордуулсан. Бид гал ба усан дундуур гарсан. Гэлээ ч Та биднийг Элбэг баян газарт авчирсан.


Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно.


ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.


Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв.


Чулуу авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон ихэс дээдсийнхээ тамган бөгжөөр түүнийг лацдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite