Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 42:8 - Ариун Библи 2013

8 Иймээс долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө. Зарц Иов минь та нарын төлөө залбирч, та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна. Учир нь та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Иймээс одоо өөрсдөдөө долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирч, Би түүнийг хүлээн аваад, та нарын мунхаглалыг шийтгэхгүй. Та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.

Gade chapit la Kopi




Иов 42:8
33 Referans Kwoze  

Тэгээд Балаам, Балакт —Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.


Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.


ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсанд тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.


Хилэнцэд минь тааруулан Хандаагүй билээ, Тэрээр бидэнд Гэм буруугаар маань ч Хариулаагүй билээ, бидэнд.


Тэрээр гэмгүйг аврах бөгөөд Гарын чинь цэврээр дамжин тэр аврагдах болно гэв.


Ноа Даниел Иов гурав тэнд байлаа ч зөвт байдлаараа тэд зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Абрахам, Бурханд залбирсанд Абимелех болон түүний эхнэр, шивэгчингүүдийг Бурхан эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.


Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг.


Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.


Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.


Балаам —Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэж Балакт хэллээ.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.


Энэ бол ус ба цусаар ирсэн нэгэн, Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Сүнс үнэн тул гэрчлэгч нь Сүнс болой.


Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүр согоггүй долоон бух, долоон хуцыг мөн өдөр бүр нүглийн тахилд нэг ухныг тэр хангах ёстой.


Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов —Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.


Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчирчээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав.


Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд —Гэртээ амар тайван буцагтун. Харагтун, би чиний хэлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа гэж хэлэв.


Тэр түүнийг Зофимийн хээр талд, Писгагийн оройд аваачиж, долоон тахилын ширээ босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв.


Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро, Бурханд зориулан шатаалт тахил, нядлах тахилуудыг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн хамаг ахмадуудтай цуг ирэв.


Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.


Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө.


Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа Мосе Самуел нар ч Миний өмнө зогслоо гэхэд зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!


Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.


Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.


Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.


ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв.


Гэм буруу чинь чам шиг өөр нэгнийг нэрвэнэ, Зөвт байдал чинь өрөөл бусдад хүрнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite