6 Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.
6 Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.
Тэгээд би —Өө, Бурхан минь! Би Таны өөдөөс нүүрээ өргөхөөс ичиж зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал толгойг маань давж, бидний хилэнц тэнгэрт тултлаа өсжээ.
Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд Тийнхүү би шороо үнс мэт болов.
Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав.
Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авлаа.
Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.
Тэгээд та нар ёрын муу замнал, сайн бус үйлсээ санаж, хилэнц, жигшүүрт үйлсийнхээ төлөө нүднийхээ өмнө өөрсдийгөө жигшинэ.
Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно.
Энэ нь үйлдсэн бүхний чинь төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, доромжлолоосоо болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ. Би зааварлуулсны дараа гуяа алгадсан. Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» хэмээн Гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.
Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу?
Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа Та нарт өгүүлье. Би хайс шивээг нь авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.
Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс юм. Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг Бурхан Та жигшихгүй.
Та намайг нүхэнд унагаж Хувцас минь надаас ой гутах биз ээ.
Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, биедээ таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, чимээгүй явах болжээ.
Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.
Тэгээд Иошуа хувцсаа уран, үдэш хүртэл ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унав. Израилийн ахмадууд ч бас унацгаав. Иошуа тэдэнтэй хамт толгой дээрээ шороо цацлан байв.
Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би. Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна.
ЭЗЭН эдгээр үгийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд —Та нар Миний тухай зарц Иов шиг минь зөвийг яриагүй тул Миний уур хилэн чиний эсрэг ба хоёр найзын чинь эсрэг дүрэлзэж байна.
Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.
Хэрэв арьсны халдварт өвчин арьсан дээгүүр тэлэн тэлсээр, шархтай нэгний толгойноос авахуулан хөл хүртэл бүхэлд нь бүрхсэнийг тахилч харвал,