16 Дараа нь Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач гуч буюу дөрвөн үеэ үзжээ.
16 Үүний дараа Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач нар болох дөрвөн үеэ үзжээ.
Ач гуч өтгөсийн титэм. Азай буурлууд үрсийн алдар.
Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай! Израилийн дээр амар амгалан орштугай!
Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр төржээ.
Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биед гүгэл хийгээд, түүнийг Египетэд авсанд хийжээ.
Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, түүний амьдралын хоногууд зуун дөчин долоон жил болов.
Абрахамын амьд явсан хоног нэг зуун далан таван жил болжээ.
Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван насандаа өөд болов.
Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, Бид нисэн оддог.
Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.
Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.
Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.
Бүх нутаг даяар Иовын охид шиг үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Эцэг нь тэдэнд ах нарынх нь адилаар өв өгчээ.
Иов өндөр насалж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.