21 Өргөст бутны дор, Өтгөн зэгсэнд намгархаг нуувчинд хэвтдэг бөлгөө.
21 Тэрээр лянхуа цэцгийн дор, зэгс болон хулсан нуувчинд хэвтдэг бөлгөө.
Улайдмал шороо цөөрөм, Ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад Өвс ургамал хулс, зэгс ургана.
Тэгтэл, харагтун, тарган сайхан долоон үхэр голоос гарч ирээд нугад бэлчиж байжээ.
Хээрийн бүх араатны нааддаг газар Хоол хүнсийг нь уулс залгуулж өгдөг.
Өргөст бут түүнийг сүүдрээр халхалдаг. Горхи бараадсан уд модод түүнийг хүрээлдэг.
Зэгсэн дундах араатнууд болон Ард түмнүүдийн тугалуудын дундах Бухын сүргийг зэмлэ, Мөнгөн олзонд шунагчдыг талхал. Дайнд дурлагч хүмүүсийг тараа!