Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 40:11 - Ариун Библи 2013

11 Хилэн уураа асгаж, бардмыг хараач, дорд болгооч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Өөрийн уурыг оволзуулан асгаж, бардам хүн бүрийг хараад, түүнийг дорд болгооч.

Gade chapit la Kopi




Иов 40:11
34 Referans Kwoze  

Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрх чинь бардамнан чи “Би бурхан, далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж, Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир


Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг, Дайны хатуу ширүүнийг Тэр тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ авсангүй.


Аянга цахилгаан цахиулан тараагаач! Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч!


Учир нь тэр өршөөлгүйгээр түүн уруу дайрахад Тэр хүн зугтахыг бодно.


Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан дүрэлзсэн хилэнгээ түүнд илгээх бөгөөд Идшин дээр нь энэ нь цутгана.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв.


Аяа, ЭЗЭН, баруун мутар тань юутай хүчтэй. Аяа, ЭЗЭН, баруун мутар тань дайсныг нам даржээ.


Тэд Бурханы амьсгалаар мөхөж, Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.


Хорон муу хүн гамшгийн өдөр хэлтэрч, хилэнгийн өдөрт тэд хамгаалагддаг гэдгийг!


Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.


Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг Тэрээр дунд нь гараа дэлгэнэ. Гэвч түүний омгийг Гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.


Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, Халдашгүй хотыг доройтуулан Газарт унаган шороонд шиднэ.


Бид Моабын бардам зангийн талаар сонссон. Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг.


Аяа хаантан, тайлал ийм байна. Эзэн хаанд минь ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ.


Халин урсах үерээр Харин Тэрээр дайснуудаа эцэс болгож Харанхуй уруу Тэрээр өстнүүдээ мөшгөн хөөнө.


Уулсыг нүүлгэдэг Тэрээр Уурандаа тэднийг хөмрүүлэхэд нь Тэд яаж гэдгийг нь мэддэггүй билээ.


Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад үйлийнх нь хариуг өгөөч!


Swiv nou:

Piblisite


Piblisite