Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 4:4 - Ариун Библи 2013

4 Ганхагсдыг зогсоход нь Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь Чиний үг тусалсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Чиний үгс ганхаж буй хүмүүст зогсоход нь тусалсан бөгөөд чи сөхрөгсдийг хүчирхэгжүүлсэн билээ.

Gade chapit la Kopi




Иов 4:4
15 Referans Kwoze  

Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.


Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна.


Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах.


Унасан бүхнийг ЭЗЭН өндийлгөж, Сөхөрсөн бүхнийг босгодог.


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм.


Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.


Харагтун, олон хүнийг сургамжлан Сульдсан гарыг тэнхрүүлсэн нь чи билээ.


Чамд одоо эдгээр нь ирэхэд Чи тэвчээргүй байна. Чамд эдгээр нь хүрэхэд Чи хиртхийжээ.


Чих бүр намайг сонсоод ерөөн ярьдаг байсан Нүд бүр намайг хараад магтан гэрчилдэг байсан.


Тэдэнд замыг нь заан сонгож, Тэргүүнд нь залардаг байхдаа би Дайчдынхаа дунд заларсан хаан мэт Гашуудагсдыг тайтгаруулагч нэгэн мэт байж дээ.


Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу.


Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite