15 Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд, Биеийн минь үс арзайн босов.
15 Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд, биеийн минь үс арзайн босов.
Тэнгэрэлчүүдийн тухай Тэр “Тэр тэнгэрэлчүүдээ салхи, Үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол,
Салхинуудыг элчээ, Галын дөлийг Та үйлчлэгчээ болгодог.
Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.
Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биенээ харж, Царай нь галын дөл лугаа адил шатна.
Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?
Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч —Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав.
Айдас чичрэл над дээр ирж, Бүх ясыг минь доргиов.
Эс хөдлөвч төрхийг нь би Ялгаж эс танив. Нэгэн дүрс нүдний минь өмнө байв. Чимээ ч алга атал Нэгэн дуун надад сонсогдлоо.
Тэрээр надад —Ихээр хайрлагдсан Даниел аа, чамд хэлэх гэж буй үгийг ойлгож, цэх зогсогтун. Би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.