27 Өндөрт халин бүргэд чиний тушаалаар нисэж, Өндөр оргилд үүрээ засдаг уу?
27 Бүргэд өндөрт халин нисэж, үүрээ оргилд засдаг нь чиний тушаалаар болдог уу?
Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.
Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.
Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.
Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг Жигүүр хүртэл ургаад Бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.
Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг.
Шувууд дундаас дараахыг та нар бузар хэмээн жигших ёстой. Эд идэх ёсгүй жигшим зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас,
Өмнө зүг уруу жигүүрээ дэлгэн шонхор чиний ухаанаар элин хальдаг уу?
Тэр нь хавцалд амьдарч, чулуун цохио, бэхлэлт газарт амарч хоноглодог.
Тэнгэрт халих бүргэдийн зам, Хадан дээгүүр мурилзах могойн зам, Тэнгисийн зүрхэн дунд хөвөх онгоцны зам, Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь тавилан болой.