Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 38:4 - Ариун Библи 2013

4 Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа? Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,

Gade chapit la Kopi




Иов 38:4
18 Referans Kwoze  

Үүрд мөнхөд дайвуулуулахгүйн тулд Дэлхийг суурин дээр нь Та тогтоон тавьсан.


Бас “Эзэн, Та эхэнд дэлхийг суурилуулсан, Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ.


Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв? Хэн салхийг алгандаа атгаж байв? Хэн усыг дээлэндээ боож чадав? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?


эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв.


Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм.


Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.


Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн.


ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ. Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр,


Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.


Хүн төрөлхтний ууган нь чи юу? Уул толгодоос өмнө нь чи бүтээгдсэн юм уу?


Дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн бэ? Даяар ертөнцийг хэн тогтоосон бэ?


Тэр хэнтэй зөвлөлдөв? Хэн Түүнд ухаарлыг өгч, Шударга ёсны замыг Түүнд зааж, Мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?


Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.


Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.


Салхины жин, усны хэмжээ,


Тэд мөхөх боловч Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ. Тэднийг Та хувцас шиг сольж, Тэд солигдоно.


Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж, Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ


Swiv nou:

Piblisite


Piblisite