Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 37:12 - Ариун Библи 2013

12 Түүний заавраар тэр нь тойрон эргэж, ертөнц даяар, дэлхийн гадаргуу дээр тушаах бүхнийг нь хийхийн тулд болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Түүний заавраар эргэж, үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээр Түүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.

Gade chapit la Kopi




Иов 37:12
13 Referans Kwoze  

Гал, мөндөр, цас, манан, Үгийг нь гүйцэтгэдэг салхи шуурга,


Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.


“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та Тэр бүхнийг бүтээжээ. Дэлхий баялгаар тань дүүрэн юм.


Тэрээр мутраараа аянгыг атгаад Хаана ниргэхийг түүнд тушаадаг.


Тэрээр бүхий л тэнгэрийн дор үүнийгээ удирдаж, Дэлхийн зах хязгаар уруу аянга гялбаа тархдаг.


Тэр тушаалаа дэлхийд илгээж, Үг нь маш хурдан тархаж байна.


Эцгүүдийнх нь хилэнцээс болж Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн! Тэд босож, газрыг эзэмшиж, Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй.


Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite