4 Үнэхээр миний үгс худал биш юм. Мэдлэгээр төгс нэгэн өмнө чинь байна шүү дээ.
4 Үнэхээр миний үгс худал биш юм. Мэдлэгээр төгс нэгэн чамтай хамт байна шүү дээ.
Өтгөн үүлсийн агаарт хөвөхийг, мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэдэх үү?
Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай.
Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцдэг.
Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.
Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж —Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд,
би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь!
Миний ам мэргэн ухааныг хэлэх бөгөөд Миний зүрхний бясалгал ухаарал болой.
Зүрхний минь шулуун шударгыг үгс минь тунхаглаж, Чин үнэнээр ярихыг уруул минь мэддэг.
Тэгэхээр та нар намайг хоосноор хэрхэн тайтгаруулах вэ? Тэнд худал хуурмагаас өөр үлдэх юм хариултад чинь алга гэв.
Харагтун, санаа бодлуудыг чинь болон намайг буруутгах гэсэн явуулгыг чинь би мэднэ.
Бурханы төлөө гээд шударга бусыг, Түүний тулд гээд хуурмагийг ярих уу, та нар?
Харин та нар худал хуурмагаар шохойддог Бүгдээрээ олиггүй эмч нар юм.
Та нарын нүүрний өмнө би худал ярьж байгаа эсэхийг Надаас одоо хараач.