25 Тэдний ажлыг Тэрээр мэддэг бөгөөд Тэднийг сүйртэл нь шөнөөр хөмрөн хаядаг билээ.
25 Тэрээр тэдний ажлыг мэдэж, шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.
Хормын дотор тэд үхэцгээж, Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг, өнгөрөн оддог бөгөөд Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.
Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.
Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ.
ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.
Би бүх хилэнцийг нь санаж буйг Тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон байна. Тэд нүүрний минь өмнө байна.
“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ.
Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.
Тулаанд мэргэшсэн тэд бүгдээр илд агсжээ. Ташаандаа бүгд илдтэй, шөнийн аймшгаас хамгаалжээ.
Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн Тэр агаад Тэд бүгдийн үйлсийг Тэр анхаарах болой.
Учир нь Тэрээр үйлсийнх нь дагуу хүмүүнд хариулж Зам мөрийнх нь дагуу олгодог ажээ.
Байгаа газраа хүмүүс таслагддаг шөнийг бүү хүсэмжил.
Тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч, Тэндээс гэм буруутнуудыг сэгсэрч хаяв.
Буруутууд үлдэхгүй сүйрч устана. Зөвтийн орон гэр нь бат зогсоно.