Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 34:22 - Ариун Библи 2013

22 Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.

Gade chapit la Kopi




Иов 34:22
24 Referans Kwoze  

Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.


ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг, Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.


“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Харанхуй ба үхлийн харанхуй түүнийг залгиг. Үүл түүнийг бүрхэг. Өдөр харанхуй болж түгшүүлэг.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Ёс бусыг үйлдэгч та нар бүгд Надаас зайл” гэхэд нь


Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.


Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.


Сагсуурагчид мэлмийн тань өмнө үл зогсоно. Ёс бусыг үйлдэгчдийг Та үзэн яддаг.


Зөвт бус нэгэнд гай гамшиг, Ёс бусыг үйлдэгсдэд харшлах аюул ирдэг бус уу?


Үхлийн харанхуй тэдний хувьд өглөөтэй адил Тэдний нөхөд нь үхлийн харанхуйн аймшиг билээ.


Учир нь би анир ч үгүй хэвтээд, Амран нойрсож байх байсан сан.


Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!


Харин гэм буруутнуудын нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.


Үхлийн үүд хаалга чамд илэрхийлэгдэж байсан уу? Үхлийн харанхуйн хаалгуудыг чи харсан уу?


Чи энэ явдлыг нууцаар үйлдсэн бол, харин Би хамаг Израилийн өмнө, гэгээн цагаан өдөр үүнийг гүйцэлдүүлнэ” гэсэн гэж хэлэв.


Хэрэв би нүгэл үйлдвэл, Та намайг ажиглан хараад, Хилэнцээс минь болж намайг эс зөвтгөх байсан.


Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж, Үхлийн харанхуйг гэрэлд авчирдаг аж.


Чи “Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?


Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд нүүрнээс минь нуугдаагүй, хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite